124 3e909cab8e745cc71de6765bd14ca108301df8e4ad649945dea297035636e5a0
"Монгол өв соёл" нэвтрүүлгээр номын тухай ярилцана
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-05-02
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
"Монгол өв соёл" нэвтрүүлгээр номын тухай ярилцана

МҮОНТ-ийн "Монгол өв соёл" нэвтрүүлэг 2016 оны 5 сарын 04-ний дугаараа Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бэлтгэжээ. Нэвтрүүлэгт Ардын уран зохиолч Т.Галсан, СГЗ Ш.Ёолк, Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа, доктор Д.Заяабаатар, орчуулагч Ж.Нэргүй, зохиолч Н.Энхсайхан нар оролцож, ном хэвлэлийн салбарт тулгамдаж буй асуудлаар хөөрөлдсөн юм. Бестсэллэр гэгдэх номууд үнэхээр шилдэг бүтээл байж чадах эсэх, үг үсгийн алдаатай хэвлэсээр байх уу, мөн цахим номд зайгаа тавьж өгөх үү? зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцсан нэвтрүүлгийг уншигч та бүхэн сонирхон үзээрэй. Түүнчлэн ЧҮНДЖ бүлгэмийн гишүүдээс сошиал орчны төлөөлөл болж, тус нэвтрүүлэгт санал бодлоо нэмэрлэн оролцлоо. Нэвтрүүлэг 5 сарын 04-ний лхагва гарагт 21 цаг 30 минутад МҮОНТ-ээр танд хүрнэ. 

Нийт сэтгэгдэл : 1
Picture
2016-05-02 04:46:40

Бидний өвөг дээдэс хзээнээс номыг бүхнээс хүндлэн шүтэж ирсэн бөгөөд номын урлагийн гайхамшигт дурсгал олныг бүтээж хамгийн эрхэм бэлэгт тооцож ирсэн билээ.Энэ их өв соёлын тухай сайхан нэвтрүүлэг гарах болсонд баяртай байна.Мэдээж үзэж сонирхоноо.