151 e4839a199493fb5d398fe550f8cce76a247951219fc1aae2cdc5771a106d8a5e
Шекспирийн тухай сонирхолтой 10 баримт
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-05-15
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Шекспирийн тухай сонирхолтой 10 баримт

Түүхчдийн хувьд хэдийгээр маргаантай асуудал боловч 4 сарын 23-нд мэндэлсэн Уильям Шекспирийн нас барсан өдөр нь мөн л 4 сарын 23 байсан гэж үздэг. Хүн төрөлхтний сод бүтээл болох “Гамлет”, “Отелло”-г туурвисан Английн суут зохиолч 400 жилийн өмнө энэ хорвоог орхихдоо 2000 гаруй шинэ үг зохиож, өөрийн театрыг ч байгуулаад амжжээ. Түүний амьдралын тухай сонирхолтой 10 баримтыг ЧҮНДЖ сонирхуулж байна.

1. Шекспирийн жүжгүүдийн үйл явдал Итали, Франц, Данид өрнөх боловч зохиолч өөрөө төрөлх Британиа орхиж үзээгүй бололтой. Гёте нэгэнтээ: “Жүжгийн өрнөл хаа ч явагдсан бай, тэнгисээр хүрээлэгдсэн Англи л харагдаад байдаг” гэсэн нь бий.   

2. Түүний хамгийн романтик “Ромео Жульетта хоёр” жүжигт “хайр” хэмээх үг 150 удаа гардаг ажээ.

3. Зарим түүхчид Шекспир хэмээх хүн огт байгаагүй гэж үздэг. Үнэндээ ч түүний намтарт хоосон зай их бий. Жишээ нь, түүний нэртэй нэг ч гар бичмэл байдаггүй. Түүнчлэн, ямар боловсрол эзэмшсэн тухай, гадаад хэл мэддэг байсан тухай нотлох баримт огт байхгүй. Шекспирийн амьдралыг бичихэд нилээд хэдэн жил нь сох дутдаг бөгөөд түүний намтрыг нарийвчлан судалдаг хүмүүс ч энэ хугацаанд алдарт зохиолч маань хаана амьдарч, юу хийж байсныг хэлж чаддаггүй ажээ.

4. Шекспирийн алдартай бүтээлүүдийн нэг бол “Макбет”. 4 цаг тутамд энэ жүжиг дэлхийн аль нэгэн өнцөгт тоглогдож байдаг.

5. Буд гараг дээр Шекспир хэмээх нэртэй өрх тогоо бий.

6. Шекспирийн жүжгүүдийн нөлөөгөөр эхлээд Британи даяар, улмаар англи хэлтэй улс орнуудад охиддоо Оливия, Миранда, Жессика гэх нэр хайрлах моод дэлгэрч байжээ.

7. Тэрээр нийт 38 жүжиг, 154 сонет /арван дөрвөн мөрт шүлэг/, 4 найраглал, хэд хэдэн оршуулгын хүндэтгэл найраг бичсэн байна.

8. Үзэл бодол нэгт нөхдөдөө зориулан “Бөмбөрцөг” нэртэй театр байгуулжээ. Гэвч энэ театр нь “VIII Генрих” жүжгийн үеэр их бууны суманд өртөн үгүй болсон байна.

9. Эхнэр, хүүхдүүдтэй байсан боловч ихэнх уянгын сонет нь эрчүүдэд зориулагдсан учраас Шекспирийн бэлгийн чиг хандлагын талаарх асуудал их маргаантай байдаг.

10. Англи хэлэнд 2000 гаруй шинэ үг зохиосон. Тухайлбал, excellent, critical, murder зэрэг үгсийг Шекспир зохиол бүтээлдээ анх хэрэглэжээ.    

Эх сурвалж: https://readrate.com/rus/news/neveroyatnaya-zhizn-shekspira-10-faktov/galleries/0/1   

Нийт сэтгэгдэл : 1
Picture
2016-05-16 01:50:02

interesting!