153 d7428696e1274fa4701ef761bca91849a6094360d48165a2340972f77a5f5ef6
Достоевскийн "Чөтгөрүүд" романы нэн ховор хэвлэл өндөр үнээр зарагджээ
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-05-16
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Достоевскийн "Чөтгөрүүд" романы нэн ховор хэвлэл өндөр үнээр зарагджээ

Номын хорхойтнуудын дунд домог мэт яригдсаар ирсэн Федор Достоевскийн “Чөтгөрүүд” /”Бесы”/ романы анхны хэвлэл буюу 1935 онд “Academia” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан ховор номыг энэ оны 4 дүгээр сарын 07-нд дуудлага худалдаагаар оруулсан байна.

Тус хэвлэлийн газрын захирлаар 1934 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан Зөвлөлтийн хувьсгалч, нам төрийн зүтгэлтэн Лев Каменев энэхүү романыг хэвлэх шийдвэр гаргаж байжээ. Гэвч 1935 оны 1 дүгээр сарын 20-ны “Правда” сонинд “Утга зохиолын ялзрал” нэртэй фельетон нийтлэгдсэн нь ”Чөтгөрүүд”-ийг хорих дохио болов. Каменев тухайн үед улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд байсан бөгөөд тус романы өмнөтгөлийг бичсэн түүхч Петр Парадизов ч баривчлагдан хоригдож, 1937 онд буудуулсан юм.

“Правда” сонинд нийтлэл гармагц хэвлэлтээс дөнгөж гараад байсан номыг нэг бүрчлэн устгасан бөгөөд өдийг хүртэл номд дурлагсдын хүрээнд “Чөтгөрүүд”-ээс хэдэн ширхэг үлдсэн тухай домог цуу дамжсаар, уг ярианд итгэгсэд ба үл итгэгсэд мэтгэлцсээр иржээ.

Ф.М.Достоевскийн нэн ховорт тооцогдох “Чөтгөрүүд” романы 81 настай хэвлэлийг дуудлага худалдаанаас 3.4 сая рублиэр нэгэн эрхэм үнэ цохиж авсан гэнэ.

Нийт сэтгэгдэл : 0