154 05cd32b20d047406e0124feb4fcf4cbb9ca82cb95a50a306545e960c04454b61
Оросууд 17-р хуудсаар амьсгална
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-05-16
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Оросууд 17-р хуудсаар амьсгална

Москва хотын театр, талбай, цэнгэлдэх хүрээлэн, кинотеатр, томоохон худалдааны төвүүдэд 5 дугаар сараас эхлэн 10 дугаар сарыг дуустал “17-р хуудас” нэртэй уран зохиолын сонирхолтой төсөл хэрэгжихээр болжээ.

5 дугаар сарын 12-нд “Станиславский” электротеатрын тайзнаа телевизийн хөтлөгч Тутта Ларсен, жүжигчин Дмитрий Чеборатёв нар хэд хэдэн номын 17-р хуудсыг нээн, хэсэгчлэн уншиж сонирхуулсан байна. Сонсогчид нь тухайн номын нэр ба зохиогчийг санах эсэх, хэрэв урьд өмнө нь уншиж байгаагүй бол сонирхолтой санагдах үгүйг энэ төслийн хүрээнд тодруулах зорилготой аж.

Судалгаанаас үзвэл, хүмүүс ихэвчлэн 17 хуудас уншаад л номыг орхидог гэнэ. Гэтэл энэ хуудаснаас хойш хамгийн сонирхолтой үйл явдал өрнөдөг бол яах вэ? Ер нь номыг дуустал унших хэрэг бий юу? Төсөлд оролцогчид эдгээр асуултад хариулж саналаа өгөх юм.

Жүжигчин, хөгжимчин, телевизийн хөтлөгч, нэрт сэтгүүлчид энэхүү арга хэмжээг хагас жилийн турш хөтлөн явуулж, номын 17 дахь хуудсыг сөхөж уншицгаах юм байна.  

Нийт сэтгэгдэл : 0