155 e3b6eae01adb3ac5016faab61438d24371bac4d819bbb9991c27cb7e613909af
Олон улсын Бүүкерийн шагналыг "Цагаан хоолтон" хүртлээ
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-05-18
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Олон улсын Бүүкерийн шагналыг "Цагаан хоолтон" хүртлээ

Олон улсын Бүүкерийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Хан Канг “Цагаан хоолтон” романаараа хүртжээ.

Уг номд нэгэн эмэгтэй мах идэхээс татгалзсан нь ямар хор уршиг дагуулах болсныг өгүүлсэн байна. Шагналынхаа 50 мянган фунтын талыг Хан Канг орчуулагчдаа өгөх бөгөөд түүний романыг Дебора Смит англи хэлнээ хөрвүүлсэн юм. Бүүкерийн шүүгчид “Цагаан хоолтон”-ыг сэтгэл хөдөлгөм гайхалтай зохиол хэмээн санал нэгтэй баталсан бөгөөд шүүчдийн ахлагч Бойд Тонкин: “Бүх шүүгчид нэгэн адил саналаар энэ романыг сонголоо. Уншсаны дараа ч сэтгэлээс үл арчигдах сайхан зохиол болсон байна” гэж ярьжээ.

Нийт 6 зохиолч өрсөлдсөний дотор турк зохиолч Орхан Памук (“Миний жигтэй бодлууд”), Хятадын тэрс үзэлтэн Ян Лянькэ (“Дөрвөн ном”), Елена Ферранте хэмээх нууц нэрээр туурвидаг итали зохиолч (“Гээгдмэл хүүгийн түүх”) багтсан байна.

Олон улсын Бүүкерийн шагналыг 2005 оноос эхлэн жилд хоёр удаа олгосоор ирсэн. Харин 2016 оноос эхлэн шилдэг зохиолыг жилд нэг удаа шалгаруулахаар болоод байгаа юм. Англи хэл дээр хөрвүүлсэн ямар ч зохиол өрсөлдөж болдог ба шагнал нь 50 мянган фунт (71 мянган ам.доллар). Шилдэг зохиолын шагналыг зохиолч нь орчуулагчтайгаа хувааж авдаг зарчимтай. Өнгөрсөн оны “Бүүкер”-ийг Унгарын зохиолч Ласло Краснахоркаи хүртсэн билээ.

Нийт сэтгэгдэл : 0