157 f8805515142a69191127062db02a6326e573fc2f060a0bc76540c511a14ace19
Орос зохиолчид "хөвдөг" яармаг зохионо.
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-05-18
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Орос зохиолчид "хөвдөг" яармаг зохионо.

Энэ оны 8 дугаар сарын 17-29-ний өдрүүдэд “Волга мөрний давалгаа” усан онгоцоор зохиолчид утга зохиолын аялал хийж, найман хотын боомтод тус бүр нэг өдөр зогсож номын яармаг зохион байгуулахаар болжээ. Энэхүү “хөвдөг” яармагт зуу гаруй хэвлэлийн компани оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Углич, Кострома, Нижний Новгород, Чебоксарах, Казань, Ульяновск, Самара, Саратов хотуудад хүрэх усан онгоцоор Захар Прилепин, Сергей Шаргунов, Юрий Поляков, Эдуард Лимонов болон бусад зохиолчид аялна.

Энэхүү аяллыг цаашид уламжлал болгон явуулж, улам өргөжүүлэх бодолтой байгаа аж. Томоохон гол мөрнүүдээр холбогддог Оросын хотуудын хувьд энэ нь тун сонирхолтой, үр ашигтай аялал болох нь мэдээж хэрэг юм. Яг энэ маршрутаар хүүхэлдэйн киноны уран бүтээлчид жил бүр “Крок” аялал хийдэг ажээ. 

Нийт сэтгэгдэл : 0