234 3604364ea53aeaefd4b81fb6b57e316d4d3b61f11fe0a20018ec9a68944052ce
Стивен Кинг Жорж Мартин 2-ын ярилцлага
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2016-11-26
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Стивен Кинг Жорж Мартин 2-ын ярилцлага

5 сарын өмнө Америкын Албукэрки (Albuquerque) хотод болсон нэгэн уулзалтаар бидний сайн мэдэх Жорж Мартин болон, Стивэн Кинг 2 хоорондоо цаг гаруй ярилцсан нь дуранд буужээ. Тэд бие биенийхээ бүтээлүүдээс эхлээд Галт зэвсэг биедээ хадгалах хуулийн талаар ярилцсан ба хамгийн сонирхолтой нь "Хаан ширээний тоглоом"-ыг зохиогч маань Кингээс “How the f–k do you write so many books so fast?” буюу "Чи яаж номнуудаа ийм хараал идсэн хурдан бичдэг юм бэ?" гэж асуужээ.

Кинг: "Тэгэхээр, энд ч номнууд байна, тэнд ч номнууд байна. Миний ажлын зарчим бол үүнээс гарах, өдөрт 6 хуудас бичих. Жишээ нь "End of Watch" гэх зохиолуудад бол өдөр болгон нягталж шалгасан 6 хуудас бичих гэж өдөрт 3,4 цаг зарцуулдаг. Тэгэхээр гар бичмэл маань жишээ нь 360 хуудастай бол 2 сарын л ажил болно. Анхаарал шаардсан ажил хэдий ч гайгүй л байх шиг байна."

Мартин: "Чи тэгээд 6 хуудсыг гараасаа өдөрт гаргадаг гэж үү?"

Кинг: "Ер нь л тийм."

Мартин:" Чамд өгүүлбэр биччихээд тэр өгүүлбэрээ үзэн ядах түгжрэл, мухардал шиг өдрүүд огт байдаггүй гэж үү? Цахим шуудангаа шалгаад л өөрт минь ер нь бичих авьяас байгаадаа эргэлзэж гагнуурчин болдог ч байж уу дээ гэж бодсон өдрүүд чамд байгаагүй гэж үү?"

Кинг: "Үгүй, би бодит амьдрал байдаг гэх гэсэн юм. Намайг ажиллаж байхад ямар нэгэн зүйл болж болно. Чи тогтмол цагт сэрэх ёстой, эмч рүү очих ёстой, хэн нэгнийг асрах ёстой эсвэл чи шуудан орох ёстой гээд л юу ч байж болно... Гэвч ихэвчлэн л би 6 хуудсыг гараасаа гаргахыг хичээдэг дээ. Гэсэн ч замбараагүй байдал саад болох гээд байдаг л даа. " хэмээн ярилцжээ.
Та ярилцлагыг бүтнээр нь доорх холбоосоор орж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=v_PBqSPNTfg&t=178s

Нийт сэтгэгдэл : 0