243 c37babe21d00b4408f1660a487efad4a77e2cf366023879e2c9389f6efcb10a5
Намайг Малала гэдэг
Зохиолч:Малала Юсуфзай
Нийтэлсэн:
2017-01-02
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Намайг Малала гэдэг
Малала Юсуфзай

Шинэ оны эхний өдрийн орой Малалагийн түүхийг эхлүүлчихсэн чинь зогсож чадахгүй уншсаар төгсгөлийн хуудсанд хүрэв.

Малала гэж хэн бэ гэдгийг мэдэхгүй хүмүүс ховор байх. Тэрээр террористуудын дэгдээсэн үймээн самуунтай хүнд хэцүү үед сурах эрхээ боогдуулсан олон сая охидын эрхийн төлөө тэмцэгч пакистан охин бөгөөд энэхүү үйл хэргээрээ Дэлхийн энх тайвны төлөөх Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу хүн болсон юм. Өнөөдөр тэрээр "Малала сан"-гаараа дамжуулж хүний эрхийн төлөөх үйл хэргээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ хүртлээ Малала охин үнэхээр их зовлон бэрхшээлийг туулжээ. Зэвсэгт хүчин, зэвлэглэсэн бүлэглэл хоорондын хагас жил шахам үргэлжилсэн дайн тулаанд  энгийн иргэд зовж шаналхын зэрэгцээ бараг дасал болсон байв. Тэд шөнөжингөө үргэлжлэх буун дуу, бөмбөгдөлтийн чимээг ажралгүй шөнө унтаж сурсан нь хачирхалтай.  Малалагийн  бага дүү Атал гэхэд л тавхан настай хэрнээ 2 дайны нүүр үзчихсэн гээд бод л доо.

Малала зурагтаар шидэт харандаатай хүүгийн тухай нэвтрүүлэг үзэх дуртай байсан бөгөөд хүссэн бүхнээ тэрхүү шидэт харандаагаар зураад л бодитоор бий болгочихдог тийм шидэт харандаатай болохсон гэж мөрөөддөг байсан балчир насных нь мөрөөдөл өнөөдөр биеллээ олсон гэж хэлж болно.  Тэрээр НҮБ-ийн индэр дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд “Нэг хүн, нэг багш, нэг үзэг мөн нэг ном дэлхийг өөрчилж чадна” гэж хэлсэн нь түүний бичсэн энэхүү ном өнөөдөр би уншаад сууж байгаа шиг дэлхийн олон олон уншигчдад хүрч түүний хүсэл зорилгод Дэлхий тэр чигээрээ анхаарлаа хандуулж чадажээ.

Түүний өөрийн амьдралд тохиолдсон бодит түүхийг өгүүлэх "Намайг Малала гэдэг" гэх энэхүү номноос та Малала охины насандаа баймгүй зориг, ухаан, хэзээ ч хувиршгүй мөрөөдөл, тэмүүллийн талаар унших бөгөөд, мөн дэлхийн бөмбөрцгийн хажуу бөөрөнд болж буй дайн байлдаан, үймээн самуунтай нөхцөлд гэмгүй иргэд хэрхэн хэлмэгдэн нэрвэгдэж байгаа тухай эмгэнэлт явдлуудыг мэдрэх болно.

 

Suna Khada

Нийт сэтгэгдэл : 0