245 6b8d572f5ef55f99c46ccb11ba19111be85a5bcecb911c0c661205c51cc9d8d4
Сар бүр төв талбайдаа номтой уулзана
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2017-01-05
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Сар бүр төв талбайдаа номтой уулзана

Номд дурлагсад, зохиолч орчуулагчид маань сар бүр төв талбай дээр уулзах сайхан боломжтой болжээ. “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас ийнхүү санаачилж, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс, мөн уншигчдад ном зохиолоо солилцох, зохиолчидтой уулзаж ярилцах боломжийг олгохоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулж байхаар боллоо. 

Өдөрлөгт хотын дарга ирж оролцох бөгөөд ном солилцсон эхний 100 хүнийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд уншигчийн үнэмлэх нээлгэх эрхээр шагнах ажээ.

2017 оны 1-р сарын 07-ны бямба гарагт явагдах анхны өдөрлөгт та бүхэн ирж оролцоорой. Цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагт тус өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд 12:00 - 13:00 цагийн хооронд зохион байгуулах юм.    

Анхны өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, ЧҮНДЖ бүлгэмийн www.bookish.mn цахим хуудас дэмжин ажиллаж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Нийслэлийн Соёл, урлагийн газар
Хамтран зохион байгуулагч: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

(11) 321529 утсаар болон https://www.facebook.com/ubculture/ хаягаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Нийт сэтгэгдэл : 1
Picture
2017-01-06 07:45:30

Номын цагаан буянг дэлгэрүүлэхэд оролцож байгаа ЧҮНДЖ бүлгэмийхэнд баярлалаа.