247 784a51409bbbe1fef84d143854d82730022c403b28ecf001ab9ebcbad7abc965
Зохиолчдын тухай сонирхолтой баримтууд /цуврал 1/
Эх сурвалж:
Нийтэлсэн:
2017-03-14
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Зохиолчдын тухай сонирхолтой баримтууд /цуврал 1/
  1. Стиг Ларсон “Луун шивээст охин”-оо бичихэд “Урт оймст Пиппи” нөлөөлсөн гэдэг. Тэрээр Пиппи том болбол Саландер шиг л болох байсан байх хэмээн ярьжээ.
  2. Марк Твен хэмээх бичгийн нэрээр бүтээл туурвиж эхлэхээсээ өмнө Самуэл Лэнгхорн Клеменс зохиолынхоо доор гарын үсгээ зурахдаа Жош хэмээн бичдэг байжээ.
  3. “Да Винчи код” бүтээлээрээ алдар хүндийн оргилд хүрсэн Дэн Браун зохиолч болохоосоо өмнө поп дуучин байсан гэдэг. Түүний бие даан гаргасан нэг цомог нь “Албингууд ба сахиусан тэнгэрүүд” нэртэй байжээ.
  4. Фридрих Шиллер ширээн дээрээ байнга муудсан алим тавьдаг байжээ. Тэрбээр үүнийхээ шалтгааныг хөгцний үнэр зохиол бичихэд дэм болдог хэмээн тайлбарласан байна.
  5. Ханс Христиан Андерсен зочид буудалд буух болбол биедээ үргэлж олс авч явдаг байжээ. Хэрэв гал гарах аваас түүнийгээ ашиглан амь аврагдана гэж тэрээр үздэг байв.
  6. Курт Воннегут гэдэг нэртэй жижиг гариг байдаг гэнэ.
  7. Марк Твен болон “Том авгын овоохой”-г бичсэн Харриет Бичер Стоу нар хөршүүд байжээ.
  8. 1730-аад оны үед Сэмуэл Жонсон  сургууль байгуулахад ердөө гуравхан сурагч элссэн гэдэг. Гэсэн ч тэдний нэг болох Дэвид Гаррик хожмоо алдартай жүжигчин болсон юм.
  9. Ванесса гэдэг нэрийг Жонатан Свифт анх зохиолдоо ашиглажээ.
  10. 1849 онд Достоевский буудан хороох ял заагдаад байв. Азаар ялыг гүйцэтгэхийн яг өмнө дөрвөн жил хүнд хөдөлмөр эрхлүүлэх тушаал гарчээ.

Эх сурвалж: https://interestingliterature.com/

Нийт сэтгэгдэл : 0