255 40231b3bf73eeaa408a6ba75dae605283bfb0c017c6a1a629f95525db394ca31
Ааргх
Зохиолч:АНДРЕЙ БЕЛЯНИН
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Ааргх
АНДРЕЙ БЕЛЯНИН

ЧҮНДЖ бүлгэмийн анхны хамтарсан бүтээл: "Ааргх" гурамсан хошин романы эхний ботийг монгол хэлнээ буулган хэвлүүллээ.

 

Орос хэлнээс орчуулсан: Д.Оюунгэрэл

Орчуулгын редактор: Э.Солонго

Уран сайхны редактор: П.Цэдэн-Иш

Техник редактор: Ж.Зоригт

Хавтасны дизайн: Х.Сувдаа

Номын зураг: Издательство Альфа-Книга 

 

Би бол ааргх!

Үндсэндээ, ингээд хэлэхэд бүх зүйл ойлгомжтой, хүн тролль хоёрын завсрын амьтан, архирч маанагтах төрөлхийн авьяастай бөөн булчин гэсэн үг. Хөлсний ажлаар амин зуулгаа залгуулах агаад барагтай зүйлд гомдоллож шалчганаад байхгүй... Хөлслөгч эзэн маань сэхүүн зантай, туниа муутай, нийслэл хотоос ирсэн Эшли гүнтэн. Түүнтэй хамт тэнэгдүү хоёр анахай, амиа егүүтгэх адын хүсэлтэй баатарлаг эльф яваа. Бидний араас Эзэнт гүрний нууц цагдаа нар гэзэг даран мөшгиж, шулмууд бослого дэгдээв. Сэрдхийм урагдсан нүүрт хөлсний цэрэг бүсгүйд би цагаа ололгүй дурлачихсан гэж байгаа...

Энэ бүх үймээн, байлдаан, урд хойноо орсон хөөцөлдөөн дунд нэвтэрхий толио тухтайхан уншчих зав ч олдоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй! Гр-р!

За тэгээд, би бол ааргх. Тогтоож авав уу?
Тэгвэл таныг манай Хязгаар нутагт тавтай морилохыг урья. Уйдаахгүй л дээ.

Нийт сэтгэгдэл : 0