260 35a89a56e7fe6d789c9c3f31433f56e9d7e1ff3ab5f0900b2608f09289b99d06
Carol
Зохиолч:Patricia Highsmith
Нийтэлсэн:
2017-10-08
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Carol
Patricia Highsmith

Өрөөгөө хуваан түрээсэлдэг байсан тайвань охидыг би ижил хүйстнүүд гэдгийг анхнаасаа л мэддэг байсан. Гайхах зүйл юу байхав, хүний хорвоогийн жам хойно. Гэм хоргүй сайхан нөхөрлөж өдийг хүрлээ, хааяа тэднийгээ санаж, очих бүртээ цаг гарган уулзаж хацраа өвдтөл инээж авна даа. Халтар хултар хятад хэлийг минь засаад өгчихгүй дандаа тоглоом шоглоом хийнэ. Халуун ногоотой хоолонд мууг минь мэдсээр байж сэмхэн нэмж, намайг олны дунд эвгүй байдалд оруулна. Охиноо санаад гэж гоншгонохоор мөрөө түшүүлж аргадна. Гадаа хүйтэнд өдөржин хувцас зарж олсон мөнгөөрөө биднийг дайлж оройжин наргина. Хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийг мартана гэж үгүй, заавал баярлуулна. Амьдралынх нь хэв маяг заримдаа атаархмаар, аялна, зугаална, ажлаа дуртай үедээ солино, дандаа дуртай зүйлээ хийнэ. Хааяа хамт сууж хайр сэтгэл, хүн чанар, хувийн харилцааны тухай ярилцана. Арай л дунд нь орж унталгүй нэг жилийг бид хамт өнгөрөөсөн дөө. Хааяа тэднийгээ зорьж очмоор, инээлдэн хөгжилдөж, алиа хошин яриаг нь сонсмоор. 

Тэд бол жирийн л сайхан хос, хамгийн сайн найзууд. Харин энэ номыг уншаад тэдний дотоод ертөнц рүү аялаад ирэх шиг боллоо. Өрөөндөө ороод хаалгаа хаагаад хоорондоо юу шивнэлддэг, хааяа бие биенийхээ гарыг барин сууж байхдаа юу боддог, урам хугараад уйлж суухдаа биестээ яаж гомддог зэргийг нь энэ ном л надад хэлээд өглөө. Тэр бүрийг асуусан ч хугархай хятад хэлтэй маньд юу гэж ойлгогдох билээ дээ. 

Анх The Price of Salt нэртэйгээр гарч байсан энэхүү бүтээл шүүмжлэлийг харамгүй сонсож, чичүүлж байсан байх. Харин 38 жилийн дараа Carol нэрээр гарч сая сая хувь зарагдаж. Би ч бас дутахгүй аваад уншчихлаа. "Өө, чи ямар балай заваан юм уншдаг юм бэ?" гэж хэлж байсан хүн ч байна. "За за ,ойлгомжтой, хоёр хүүхэн юу яасан ном байна" гэж хэлээд инээж байсан хүн ч байна. Ингэж хэлэх бүрд өнөө муу хоёр маань бодогдоно. Therese, Carol хоёрын харьцаа, Carol-ийн нөхрийн явуулга, эхнэрээ харамласан сэтгэл. Хэнийг нь ч буруутгаж чадалгүй дуусгалаа даа.  

Харин одоо киног нь үзье байз...

Нийт сэтгэгдэл : 1
Picture
2017-12-06 02:54:52