261 83d6d790241d9aadda577123bd04d279fc15fc00db5d156d862b697cdc98b773
The Brain: The Story of You
Зохиолч:David Eagleman
Нийтэлсэн:
2017-10-09
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
The Brain: The Story of You
David Eagleman

Нөгөө юуг нь яагаад яачихаарай гэж хэлчихээд найз маань гараад явчихлаа. Хэлсэн үгийг нь сайн ойлгоогүй ч утасруугаа харсан юм болохоор нь очоод үзэв. Мань хүн намайг утсыг нь цэнэглээд орхичихоорой гэсэн хэрэг. Энэ хүн ярих гэж, би ойлгох гэж хачин юм болж байна аа гэсэн шүү юм бодов.

Олон хүн хөлс хөдөлмөр шингэсэн судалгааны бүтээлээ жирийн бидэнд зориулан бичихдээ яг л нөгөө юуг нь яачихсан гэсэн аятай бичсэн байдаг. Юуных нь тухай түй ч ойлголтгүй болохоор эрээвэр хураавар баахан нэр томьёотой л үлдэнэ.

Энэ номыг анх найзынхаа номын сангаас хараад нөгөө юуны тухай ном байна л гэж бодож билээ. Харин эхний хэдэн хуудсыг эргүүлэх нь ээ ТАРХИ-ны тухай ном болохыг олж мэдэв. Тархийг яг л ТАРХИ гэж гэсэн бөгөөд тархины үйл ажиллагаа, хүмүүс бидний тухай янзтай ойлгомжтой бичиж 2015 онд гаргасан ном байна.

Сэдэв бүртээ баримтуудыг хавсаргаж, харьцуулалт хийж өгсөн нь над мэт шиг хүнд ихээ сонирхолтой. Хоёр чихний минь хооронд  байх нэлээн хэд хоносон Атар талх шиг үрчгэр эд ер нь яажшуухан ажилладаг, дотор нь юу болж байдгийг л тайлбарлаж. Зах замбараа нь олдохгүй орооцолдсон утас мэт олон эсүүд эзнээ төрөхөөс үхэх хүртэл бие биетэйгээ холбогдож нөгөө үзүүрүүдээ олж нийлж байх юм гэнэ. Баярлах гуних, өлсөх ядрах, үгүйлэх итгэх гээд л сэтгэл хөдлэл сэрэл мэдрэмжийн үйлдэл бүхэн энэ эрхтэнтэй салшгүй холбоотой. Харин яаж?

Шавхагдашгүй нөөц бололцоотой энэ эрхтнээ бид хайрлаж гамнах ёстой. Яагаад гэвэл тархи таны амьдралыг тодорхойлж, та тархиныхаа үйл ажиллагааг захирна. Үр хүүхдээ өдөр бүр хайр халамжаар дутаалгүй өсгөж, халуун дулаан үгс бие биедээ харамгүй хэлж гэмээнэ өнөө олон орооцолдсон эсүүд маань хэдэн биенээ олж нийлээд таныг биднийг зөөлөн сэтгэлтэй, хүн чанартай болгох нь. Хүний зан үйл хүний бие физилогийн эрүүл мэндийн онцлогтой салшгүй холбоотой. Зүв зүгээр байсан хүн гэнэт хулгай хийж, хүн айлгаж, хүчирхийлэл үйлддэггүй гэдгийг 1966 онд болсон Charles Whitman-ы аллага нотолсон тухай хэсэг сонирхолтой санагдсан. Тэрээр гэнэт төрсөн эхээ, эхнэрээ хороож, маргааш нь замд тааралдсан болгоноо алав. Өөрөө яагаад байгаагаа ч ойлгоогүй бололтой. Хөөрхийг нам буудсны дараа тархийг нь шалгаж үзтэл нэлээд томорсон хавдартай байсан бөгөөд тэр нь тархины гүнд байх хүний айдас, уур хилэнтэй холбоотой amygdala /би ингэж ойлгов хэ хэ, мэргэжлийн нөхөд битгий загнаарай/ гэх хэсгийг айхтар гэмтээсэн байж. Ийм гэмтэл авсан хүн гадаад орчинд зэвүүцэн, уур ундууц нь хүрдэг гэнэ. Яг энэ нөхрийн адил Alex гэх эр гэнэт л гаж буруу юм сэтгэж бага насы хүүхэд садар самуунд уруу татах болж. Үүнийгээ нуух гэж оролдсон хэдий ч нотлох баримтууд хаа сайгүй. Мөрдөн байцаалтын явцад түүний толгой хүчтэй өвдөж байна гэх болсон бөгөөд тархийг нь үзвэл бас л хавдартай байсан нь илэрчээ. Харин эмчилгээ хийж тархиных нь хавдрыг авсны дараа өнөөх муу албин бодлууд үгүй болсон гэнэ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Лас Вегаст болсон аймшигт аллагын нөхрийн тархийг өнөөдөр бас судалж байгаа байх даа гэсэн шүү юм бодож сууна би.

Гээд олон сонирхолтой баримт цуглуулгаар хачирлаж бичсэн аятайхан ном байна, олж уншаарай!

Энэ зохиогчийнх нь цахим хаяг. http://www.eagleman.com/thebrain

Нийт сэтгэгдэл : 0