34 dc13a06206565b4e1a3dd79d85cbe9c71f79878e955d99476854104d4375a474
Мураками - давс багадуулагч
Зохиолч:Мураками
Нийтэлсэн:
2016-04-21
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Мураками - давс багадуулагч
Мураками
Нобелын шагналд нэр дэвшсэн ч Хятадын үргэлжилсэн үгийн зохиолч Мо Янд шагналаа "алдан" авч чадалгүй өнгөрсөн  Японы орчин цагийн постмодернизмын төлөөлөгч гэх цол гуншинтай Харуки Муракамиг танихгүй хүн одоо ховор биз ээ.                Норвегийн ой, 1Q84 гэх зохиолууд Монгол хэлнээ орчуулагдан  гарсан цагаасаа хойш нэлээд хугацааг Bestseller гэх тавиур дээр байсан(одоо ч байгаа) билээ. Дан ганц манай улсад ч биш Америк, Хятад гэх олон улсуудад түүний зохиолууд гүйлгээ өндөртэй байгаа юм. Өдөр тутмын "аахар шаахар" зүйлсийг дүрслэхдээ ашиглах энгийн өгүүлбэр-энгийн өгүүлбэр хэлбэртэй бичлэг нь уншихад хялбар авч сэтгэлд нэгийг үлдээх нь сонирхолтой. Зарим деталиудийг хэт дэлгэрүүлэн нарийвчлан дүрсэлдэг ч уншигч нар нь ам сайтай байхаас гадна New York Times Review, Newsweek Japan зэрэг газруудын ном шүүмжлэгч нараас мөн "онц" үнэлгээ авсан зохиолч юм.
... Би их гайхдаг.Би хөгшрөх тусам миний уншигчид залууждаг...
          Порнографич. Гэхдээ сэтгэлзүйн порнографич. Секс, амиа хорлолт. Эгэл амьдралын эгэл бус, тэр болгон бичигддэггүй "ичимхий" сэдвүүд. Тийм ээ, энгийн амьдралын энэ сэдвүүдийн талаар тэр дүрслэхдээ гарамгай.
"Би зохиолоо бичихийн тулд гүн, маш гүн харанхуйгаар аялах шаардлагатай болдог" гэж өөрийн талаар нэгэнтээ дурдсан байдаг билээ.
          Токиогийн гудамжинд түүний жаазтай зураг, хэвлэгдсэн номуудаар чимэглэгдсэн "Харукист" буюу түүний шүтэн бишрэгчид цуглах хэд хэдэн газар буй. Үүнээс өмнө олимп эсвэл хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр л тодорхой зорилго доор хэсэг хүмүүс нэгдэж цуглардаг байсан билээ.

          Хоол хэдий амттай ч нэг л сул амт амтагдана. Давс нь багадчихаа юу даа гэлтэй. Эсвэл түүнээс илүү давс хужир нь таарчихсан "хоол" идэж үзээгүй хүмүүс их байгаад байна уу? Хэрэв түүнийг Орчин цагийн Японы уран зохиолын төлөөлөл гэвэл би дуу нэгтэйгээр толгой дохин хүлээн зөвшөөрөх авч дан ганц түүнээр Японы уран зохиолыг төлөөлүүлэн магтах хүмүүсийг би дагуулж "ресторан" орно. Кобо Абэ, Акутагава, Мишима гэх мэт мастер тогоочийн гарын хоолыг "амтлуулна". Япон "хоол"-ны онцлог болсон орц багатай хоолоос ямар агуу, ямар гайхамшигт амт гардгийг, Муракамигын ашиглах орцоос хамаагүй бага орцоор хэд дахин амттайгаас гадна өег хоол хийж болдгийг мэдрүүлнэ. Илүү амттай хоол идэх тусмаа амт муутайг нь голон, амтгүй байх шалтгааныг хайх зуршил аяндаа хүмүүний тархинд сууна биз.
Нийт сэтгэгдэл : 0