38 0986f30d34d615764dd74ff71770e4c5209d9a876c0f03be6845ab90b1ef2dd2
Нууц
Зохиолч:Ронда Берн
Нийтэлсэн:
2016-04-21
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Нууц
Ронда Берн
Нэг хүн Бурханаас өдөр болгон намайг мөнгөтэй болгож өгөөч хэмээн залбирдаг байж л дээ. Бурхан сүүлдээ залхаад "Чи ядаж сугалаа ав" тэгэх үү гэв.

         Amazon.com-д 2006 онд хэвлэгдсэн цагаасаа одоог хүртэл бестселлерийн жагсаалтанд байсан ба нийт 5 онооны үнэлгээнээс 4.7 үнэлгээтэй буй Нууц номын "Нууц" юу байв?
        Номын дэлгүүр орох болгонд л нүдэнд тусах эртний хуйлааст гар бичмэлийг улаан лааны тосоор лацдсан мэт өөрт "ахадсан" гоё загвартай ном намайг татдаг байлаа. Загвар, хэвлэсэн цаас бол ярилт байхгүй сайн. Бараг 300 хуудастай 4-5 боть ном тэр чигээрээ өнгөт байлуудаа, яалаа. Уншихад их урамтай, үзүүр нь шатсан мэт загвартай, гоё үсгийн фондтой. Эгээ л нэг эртний нууц уншиж байна уу гэлтэй. Харин доторх нь?
          Нийт мөнгөний 97хувийг дэлхийн 4% нь л эзэмшдэг
Яагаад гээч? Тэд "нууц"-ыг мэддэг байсан
гээд л эхлэлээсээ хүний анхаарлыг шууд татна. Угаас хүний шунал, ганцаардал 2т хязгаар үгүй хэмээсэн байдгийг овжин ашиглаж байгаа юм. Агуулгын тухайд бол тэр айхтар нийт хүн амын 4% нь л мэддэг нууц нь " Таталцлын хүч"ний тухайд л юм. Ронда Бёрныг Нууц номыг бичсэнээс хойш нөгөө хүн амын 4% айхтар үзэн ядсан байх даа. Товчхондоо бол Алладин шидэт Бирдтэй таарахад Бирд түүнд "Таны хүсэл миний үүрэг" гэж хэлдэгтэй бидний амьдрал огт ялгаа байхгүй мэт л зохиолч маань бичжээ. Тархиа бирд хэмээн бодон хүслээ хэлэхэд өөрөө цаанаасаа бүтчих аятай л ухааны юм уу даа. Нууцыг тайлах, нууцад нэвтрэх үндсэн 3-н алхамтай.


         1ээр алхам нь та бодох/хүсэх ёстой. Надад 100000 төгрөг байгаасай гэж сайн бод.          

         2оор алхам нь итгэ. Би үнэнгээсээ 100000 төгрөгтэй болоод дутуу байгаа сургалтын төлбөрөө төлдөг юм уу, өр зээлэндээ өгдөг юм уу тэр тухайгаа бод. Аан хамгийн гол нь "Би 100000 төгрөгтэй байсан сан бол тэгэх байсан даа" гэж биш "Яг одоо би 100000 төгрөгтэй!" хэмээн одоо цагт бодох ёстой.

          3аар алхам нь их сонин. Би уул нь "за одоо эерэг сэтгэлгээ суучихсан юм чинь нөгөө 100000 төгрөгөө олох гэж гарч ажил хайх, өр авлагаа тооцох, бүүр эсвэл ажилд ороход харилцаандаа юуг анхаарах гэх мэт зүйлс байх болов уу гэтэл тэс ондоо юм байлаа.
           Тэр нь хүлээж авах! Бүүр хахаха гэж чанга инээмээр. Маш энгийнээр 3аар алхмыг тайлбарлавал та 100000 төгрөгтэй юм шиг л ааш авир гаргах ёстой аж. Энэ бүх үндсэн цаад санааг яаж 5 цуврал болгон дэлгэрүүлж борлуултаараа Харри Поттер романы дээр гарсан нь гайхширмаар.
           Амазон.ком дээрх үнэлгээний тал хувь нь 5, 1/4 нь 1 үнэлгээ өгчээ. Бусдын дүгнэлтийг үл тоовол өөрийгөө хөгжүүлэх номын бестселлэр байгаа нь л миний гайхшлыг их төрүүлсэн юм. Хүнтэй хэрхэн зөв харьцах, цагийн хуваарлалт, үр дүнтэй хичээл хийх арга мэтийг л хувь хүний хөгжил гэж боддог миний "консерватив" үзэл л буруу болж л таарах шив.
Эцэст нь хэлэхэд номын зохиолч Ронда Бёрн өөрийн "Нууц"аа биелүүлэх гэж биднийг ашиглаа юу даа?
Нийт сэтгэгдэл : 0