Бүхнийг эзэгнэгч бөгжийг олж авсанаас хойш 60 жил өнгөрч Бильбо Баггинс 111 насыг зоогложээ. Фродо Баггинс бөгжийг хүлээж авснаас хойш 17 жилийн турш Хоббитан сууриндаа амар жимэр амьдардаг. Нэгэн цагт Бильбо 50 насандаа Өнчин уул руу аялалд гардаг бол Фродо ч бас 50 насандаа Мордор луу очих хүнд бэрх замыг туулдаг энэ түүх бидэнд хэдийн танил билээ. Кинон дээр Фродо Сэм 2 суурингаас гараад эрдэнэшишийн талбайд Пиппин Мэрри 2-той таардаг. Харин зохиол дээрээ тэд хамтдаа Уутан хясаанаас явдаг юм. Тэднийг хар эзний зарц болох бөгж эзэмшигч 9 хаан мөшгөж яваа. Тэдний хараанаас мултрахын тулд Мөнхийн ойгоор явдаг. Мөнхийн ой бол хоббитуудын хувьд хар дарсан зүүд л гэсэн үг. Мөнхийн ойг хөдөлдөг гэж ярьцгаадаг аж. Пиппин Мэрри 2-ыг аварга мод сорчихсоныг бодоход үнэхээр энэ ой амьтай юм. Тэднийг ойгоос аварсан Томыг бид кинон дээрээс олж харахгүй. Тэд булшнаас илд олон зэвсэглэцгээж, Томынхоос пони морьд унан “Дүүхэлзэгч пони” уушийн газар очин Арагорнтой уулздаг. Тэндээс бас Гэндальфын сургийг гаргана.
Эргүүлэг уулын бэлд морьтнуудтай тааралдаж, бөгжийг хуруундаа углан толгойлогчийнх нь илдэнд шархаддаг.
Илдний хэлтэрхий биед гүн шигджээ. Тэр илдийг Моргулийн илд гэдэг ба хүн шарх авбал 7 хоногийн дотор бие нь задарч алга болно. Харин Фродо 17 хоног тэсжээ. Хэлтэрхий зүрхэнд хүрсэн бол үзэгдэх биегүй болж, Хар эзний зарц болох байсан. Зохиол дээр хоббитуудыг тосож Элрондын элч Асалдар элф ирдэг. Фродо ганцаараа элфийн морийг унаж, морьтнуудаас зугтан Уудам хөндийд ирэн, аминд хүрэх шахсан илдний хэлтэрхийгээ Элрондоор эмчлүүлдэг юм. Хоббитанаас гараад Уудам хөндий хүртэл бүтэн нэг сар аялсан. Гимли бол Хоббит дээр гардаг 13 гномын нэг болох Глоины хүү юм.
Мори уулын агуйгаар явах үед Балрог хаанаас яагаад гарч ирсэн нь тодорхойгүй байдаг шүү дээ. Мори уул хэмжээлшгүй их эд баялагтай, шунахай сэтгэлт гномууд уулыг ухаж, харанхуй галд хоригдсон Балрогийг сулласан нь тэр байж. Мори ууланд мифрил гэх гайхалтай эрдэнэ бий. Фродогийн өмсдөг хуягийг санаж байна уу? Тэр хуягийг мифрилээр хийсэн. Ямар ч хөө хуягнаас бат бэх, дээрээс нь маш хөнгөхөн. (Хоббит дээр Торин Бильбод бэлэглэдэг)
Аяны талх: Сэм Фродо хоёрын гол хүнс нь элфүүдийн талх. Энэ талхыг путлиб (галет ч гэдэг) гэдэг ба бүтнээр нь байлгавал хэдэн долоо хоногийн турш шинээрээ байдаг. Өдөрт нэгийг идэхэд л өлсөх ч үгүй ядрах ч үгүй. Элфийн цув: Хөнгөн, нимгэн, маш бөх эдээр оёсон лориений малгайтай цув. Энэ цув нь тухайн орчиндоо тохирон өнгөө өөрчилдөг. Сүүлийн анги дээр Сэм Фродог халхлаад цуваа дээгүүрээ нөмрөхөд оркууд харж чадаагүй нь ийм учиртай байсан юм билээ. Элфийн олс: Голлумыг хүзүүгээр нь оосорлоод чирж явдаг тэр олс. Урт, хөнгөн, нарийн, бат бөх. Хэрэглэж дуусаад тайлагдаарай гэвэл зангилаа нь өөрөө тайлагдана.
Norzima Elbegbayan –
My first review