Нэг жил

(2 customer reviews)

Зохиолын хувьд дөрвөн улирлаар зохиомжилсон нь тун хөөрхөн санаа болсон. Саруулын ээж, Бадралын эгч, Амраа гээд бүгд хоорондоо танил сүлбээтэй байгаа нь бага зэрэг солонгос драмаг санагдуулам болсон гэж би хувьдаа үзсэн. Бадрал болод бээжин дэх монгол оюутнууд, хар тамхины наймаачид, монгол дахь ар гэрийн ахуй амьдрал гэсэн үйл явдлын зэрэгцээ шугамын үйл явдлууд бараг холбоогүй шахам байсан бол илүү ойлгоход хялбар байх байсан болов уу.

Book Details

Зохиолч

Н.Энхсайхан

Эрхлэн гаргасан

Арвайбархан ХХК

Хэвлэгдсэн он

2018

Хуудас

304

Хүний амьдрал сонголтоор дүүрэн. Ялах эсвэл ялагдах, унах эсвэл босох, дахин босох эсвэл, аль эсвэл бүр доошоо гүнзгий нүхэнд унах гээд. Хүн хэдийн үргэлж зөв сонголт хийхгүй байж болох ч хүсэл зорилго, итгэл бий цагт юуг ч засан залруулж, хэн ч ямар ч өндөр оргил өөд мацан гарах боломжтой буй.

Зохиолын хувьд дөрвөн улирлаар зохиомжилсон нь тун хөөрхөн санаа болсон. Саруулын ээж, Бадралын эгч, Амраа гээд бүгд хоорондоо танил сүлбээтэй байгаа нь бага зэрэг солонгос драмаг санагдуулам болсон гэж би хувьдаа үзсэн. Бадрал болод бээжин дэх монгол оюутнууд, хар тамхины наймаачид, монгол дахь ар гэрийн ахуй амьдрал гэсэн үйл явдлын зэрэгцээ шугамын үйл явдлууд бараг холбоогүй шахам байсан бол илүү ойлгоход хялбар байх байсан болов уу.

Сурч мэдэх хийж бүтээх ажилтай хүнд хоногийн 24 цаг хүрэхгүй, онцын гийгүүлэх ажилгүй эсвэл зовж шаналан бүдчих нэгэнд ганц минут ч уртын урт хугацаа билээ.

Зорилготой түүндээ хүрэхийн тулд шантрахгүй зүтгэж чадвал, хэн ч ямар ч амжилтанд хүрч болно гэдгийг Бадралын жишээгээр залуус хүүхдүүдэд харуулахыг хичээсэн байсан. Нөгөө талаар хүн өөрийгөө дайчилбал хүний бие махбод, оюун билиг ямар их боломж потенциалтай вэ гэдгийг ухааруулсан зохиол болжээ. Чи хэн байх, хаана төрсөн хамаагүй санаа чинь зөв байж бусдад тустай дэмтэй явах юм бол амьдрал эргээд заавал хариу барьдаг юм гэдэг санааг уншсан хүн бүрт дэлгэн тавьж буйд л энэ номын хамгийн гол үнэ цэн оршиж байгаа юм. Яахав зарим газар бага зэрэг нурших, үйл явдлыг хэт орооцолдуулах, үг үсэг солих зэрэг, алдаа байсан ч гэсэн залуу хүний анхны ном учраас уучлан хэлтрүүлж болохын дээр цаашдаа улам улам туршлагажихын хэрээр эдгээр нь багасан багассаар арилан засрах нь дамжиггүй.

Хүмүүний амьдрал гэгч тэр чигээрээ тэмцэл юм. Хоол унд идэхийн, баян цатгалан явахын өндөр боловсрол эзэмшихийн үр хүүхдээ өсгөхийн тэмцэл юм. Юуг ялалт гэж үзэх нь л гагцхүү өөр өөр юм. Гэвч энэхүү тэмцэлд хүн бүр ижил гараанаас гарч ижил замаар уралддаггүй. Зарим нэг нь сурахын хажуугаар орон байр олох, гэдсээ тэжээхээс өгсүүлээд ачаа тэн арвин, бартаа нугачаа дүүрэн. Харин зарим хүний зам дарданаас дардан байдаг. Гэхдээ аль ч зам дээрээс хүн бүдэрч болно.

Ядуу тарчиг байхын зүдгүүр зовлон олон боловч давуу тал бас бий ажээ. Яаж ч зовсон, яаж зүдэрсэн ахин дахин босох сэтгэлийн хүч тэнхээ, зөвхөн урагшаа л зүтгэх ганцхан сонголттой замтай учраас зорилготой байж өөрийгөө ялан дийлж чадваас хэн ч амжилтанд хүрч болохыг энэ номоор залуус хүүхдүүдэд хэлэхийг зохиолч маань хүссэн болов уу?

Анхандаа би Бадралыг зохиолчийн маань мөрөөдлийн залуугийн хэд хэдэн шинжийг хадгалсан идеал дүр гэж боддог байв. Харин бодох тусам Бадрал бол зохиолч өөрөө аж. Ханхар чээж өргөн мөр зэрэг монголчуудын сайхан эрийн гадаад төрх дээр суурилсан шавилхан эмэгтэй. Зөвхөн бүсгүй хүн л хүний өөрийн бүхий л хүнд санаа тавьж халамжлах үүргийг өөртөө оноож, мөн түүнээ дааж гарч чадна.

2 reviews for Нэг жил

  1. TsokS

    санал оруулав

  2. Төгөлдөр Батсайхан

    a

Add a review